congress 2018

call2all MONGOLIA

congress 2018


Call2all гэж юу вэ?

Call2all гэдэг нь агуу захирамжийн биелэлийн төлөө Христийн бие хамтдаа нэгдсэн дэлхийн хөдөлгөөн юм.

Call2all нь бүх үндэстэнд, нийгмийн бүх хүрээнд мөн дэлхий даяар сайн мэдээ сонсоогүй бүх хүмүүст хүрэх явдал юм.

Энэ бол чуулганы хүрч очоогүй газруудад, хаана  байгаагаас нь үл шалтгаалан үр дүнтэй аргаар хүрч очихыг үйлдэл болгон стратегижүүлэх хамтын ажиллагаа юм.

Call2all бол ямар нэгэн оршин буй үйлчлэлийг дахин сэргээж байгаа хэрэг биш харин Христийн биеийг агуу захирамжийг биелүүлэхийн тулд төвлөрүүлэх, сургах чиглүүлэх зорилготой юм.


call2all-ийн танилцуулга


Call2all-ийн түүх

Билл Бриат /Bill Bright/-ийн “Дэлхийн Пасторуудын сүлжээ”, Билли Грэхам /Billy Graham/-ийн “Amsterdam 2000 чуулга уулзалтын 71-р  ширээнийхэн зэрэг хэд хэдэн хөдөлгөөнүүд нь Call2all-ыг үүсэж бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий илгээлтийн байгууллагууд болох “Cru” болон YWAM /Youth With A Mission/-ын удирдагчид Call2all хөдөлгөөнийг анх зохион байгуулагдаж, хөгжихөд нь чухал нөлөө үзүүлжээ.

Call2all-ын хамгийн анхны чуулга уулзалт 2008 онд АНУ-ын “Florida” мужын “Orlando” хотод зохион байгуулагдсан. Үүнээс хойш энэхүү чуулга уулзалт нь дэлхийн бүх гол бүс нутгуудад зохион байгуулагдсаар байна. Үүний үр дүнд Call2all нь дэлхий даяар өргөжиж тэлсээр байгаа бөгөөд маш өргөн цар хүрээтэй сүлжээ болж байна. Агуу захирамжийг барианы шугаманд хүргэхийн тулд олон мянган үүрэг даалгаваруудад хамтдаа ажилласаар байна.

Энэхүү чуулга уулзалт нь эв нэгдэл, стратегийг дэмжих, идэвхитэй үйл ажиллагаа явуулахад нь хувь нэмэр оруулдаг. Call2all нь 21-р зуунд бидний илгээлтийг харах харааг өөрчлөхөд нөлөөлөх юм. 


71-р ширээний түүх


Call2all чуулга уулзалт

Call2all чуулга уулзалт нь 2008 оноос хойш 200 гаруй орны 40,000 гаруй удирдагчдыг оролцуулсан 25 удаагийн чуулга уулзалтыг дэлхийн өөр өөр улсуудад зохион байгуулсаар байна.

2017 Непал | 2016 Солонгос | 2013 Мэксик | Тайланд 2012 Прагуа | Канзас  хот | Баруун Европ | Филлипин 2011 Лос Анжелес лон улсын чуулга уулзалт, Индонези, Малтад  2010 онд Колумба, Америк,Евроази, Дараагийн үеийнхэн: Шинэ Зиландад   2009 онд Евро ази, Номхон далай, Олонулсыг чуулга уулзалт: Хон Конг, Баруун Африк, Хойд Америк, Өмнөд Америк: Даетон д 2008 Өмнөд Америк: Торонто,  Баруун Африк, Өмнөд Америк: Орландо 


Яагаад чуулга уулзалтанд оролцох ёстой вэ?

·       Дэлхий даяар агуу захирамжийг гүйцэлдүүлэх цаг нь болсон учраас...   

Чуулган тарилтыг дэмжих үр дүнтэй аргуудад суралцах, авралын зар тараах, библийн орчуулга болон түгээлтэнд оролцох, сайн мэдээ огт хүрээгүй бүлгийг үрчилж авах цаг.

·       Агуу захирамжийн биелэлийг түргэсгэхийн тулд Христитгэлт удирдлагуудад нээлттэй байгаа сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, багаж хэрэгслэлүүдтэй танилцах боломж.

·       Бүх түвшний удирдагч нар газарзүй, хэл шинжлэл, улс төр, соёл зэргээр хил дамнасан сүлжээг бий болгож, хамтран ажиллах боломж. 

·       Бизнес, засаг захиргаа, хэвлэл мэдээлэл, урлаг зэргийг хамарсан дэлхийн өнцөг булан бүр дэх Христитгэлт удирдагчдын илтгэлийг сонсож, суралцах.

·       Магтаал хүндэтгэл ба үндэстнүүдийн төлөө зуучлан залбирах цаг. 

·       Агуу захирамжийг гүйцэлдүүлэхийн төлөөх хувь хүний амлалтын цаг.


Агуу захирамжийг гүйцэлдүүлэх 5-н шугам

1.  Сайн мэдээ хүрээгүй бүх бүлэг хүмүүс

Сайн мэдээ хүрээгүй бүх бүлэг хүмүүсийг үрчилж аван, тэдний дунд бүтэн цагийн ажиллагсад, өсөж буй сүм чуулганы хөдөлгөөн, эх хэл дээр нь бичигдсэн бичээс заавал байх хэрэгтэй. 

2.  Библи

ХүнХүн бүр өөрсдийн төрөлх хэл дээр орчуулагдсан аман, цахим эсвэл хэвлэмэл Библитэй байх ёстой.

3.  Сүмийн оршихуй

Хүн бүр гишүүдээ үр дүнтэйгээр дагалдуулж, хоньчилдог сүм чуулганд хамрагдах ёстой.

4.  Тунхаглал

Хүн бүр Есүс Христийн сайн мэдээг болон Түүний хаанчлалын талаар сонсох хэрэгтэй.

5.  Энэрэл ба шударга ёс

Хүн бүр хангалттай ус, хоол хүнс, эрүүл мэнд, хувцас, орон байраар хангагдах ёстой.